Мэргэжлийн үнэмлэх, диплом гардуулах ёслол

 

2023-2024 оны хичээлийн жилийн "Мэргэжлийн үнэмлэх, диплом гардуулах ёслол"-ын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
Тус хичээлийн жилд 17 мэргэжлээр 212 оюутан Политехник коллежийг амжилттай дүүргэж төгслөө.
Үйл ажиллагаанд төрийн байгууллагын төлөөлөл, түншлэгч аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн үйлдвэрлэлийн болон төгсөлтийн өмнөх дадлагын хугацаанд бусдыгаа манлайлан идэвхтэй суралцаж төгссөн 7 мэргэжлийн ангийн 22 оюутан ажил олгогчдоос ажлын байрны урилгыг гардан авлаа.
Эрдэм мэдлэгээр жигүүрлэн
Эх орны ирээдүйн эзэд болсон төгсөгч та бүхэнд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Дорнод аймаг дахь Политехник коллеж
2024.06.10

     

Их уншигдсан мэдээлэл