ОХУ-н Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын "ЗАБАЙКАЛЬСКИЙ АГРАРНЫЙ ИНСТИТУТ" сургуультай хамтын ажиллагааны хүрээнд “Багш, оюутан солилцоо хөтөлбөр
ОХУ-н Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын "ЗАБАЙКАЛЬСКИЙ АГРАРНЫЙ ИНСТИТУТ" сургуультай хамтын ажиллагааны хүрээнд “Багш, оюутан солилцоо хөтөлбөр”-г 2022-2023 оны хичээлийн жилд 6 дахь удаагийн солилцоог 2023.04.24-2023.04.28 хооронд 7 хоногийн хугацаанд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн солилцоонд Техникийн салбарын Механикийн багш Т.Наранцэцэг, Авто машины засварчин мэргэжлийн 2-р ангийн суралцагч Б.Балжинням, Цахилгаанчин мэргэжлийн 2-р ангийн суралцагч А.Аюуш. Дадлага сургалтын явцаас дурьдвал машины салоны агаар шүүгч солих, хөдөлгүүр задлах, угсрах, автомашины комьпютер оношилгоо, явах эд ангийг задлах гэх мэт дадлага ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн МТЗ-75 трактор болон гинжит трактор жолоодож газар хагалах дадлага ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Технологийн салбарын эрхлэгч Т.Туяа, Малын их эмч багш С,Ариунбуян, Малын бага эмч мэргэжлийн 1-р ангийн суралцагч Б.Батхүү, 2-р ангийн суралцагч М.Мөнхзул, Малын асаргаа мэргэжлийн 2-р ангийн суралцагч Б.Анхцэцэг, Б.Буянхишиг гэсэн баг бүрэлдэхүүнтэй оюутан, мэргэжлийн багшийн хамт мэргэжлийн чиглэлээр дадлага сургалтанд хамрагдаж, туршлагаа амжилттай хуваалцлаа. Дадлага сургалтын явцаас дурьдвал Монгол Улсад хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн малын эм бэлдмэлүүдийг судлах, мөн муурны өндгөвч авах сав тайрах буюу спэй хийх, махан дээр ерөнхий шинжилгээ хийх, гахайн махан дээр трихинеллаз шинжилгээ хийж дадлага сургалтын үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа.
-
Нийтэлсэн: Х.Билгүүн
Шилдэг арга зүйтэй багш уралдаан
Шилдэг арга зүйтэй багш уралдааны 2-р шатанд багш Г.Оюунбилэг, Д.Бямбасүрэн нар тэргүүн байр, багш С.Алтанзаяа гутгаар байр тус тус эзэлллээ
Цааш унших
-
Нийтэлсэн: Х.Билгүүн
Дорнод аймаг дахь Политехник Коллеж нь дараах нээлттэй ажлын байранд та бүхнийг урьж байна
ISO 45001:2018 Чанарын стандартыг хэрэгжүүлэгч Дорнод аймаг дахь Политехник Коллеж нь дараах 12 нээлттэй ажлын байранд та бүхнийг урьж байна.
Цааш унших -
Нийтэлсэн: Х.Билгүүн